2021/11/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.30₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-10°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-17°
10:00
S30
-10°
11:00
S26
-8°
12:00
S26
-6°
13:00
S26
-5°
14:00
S26
-5°
15:00
S26
-5°
16:00
S26
-6°
17:00
S26
-8°
18:00
S26
-8°
19:00
S26
-9°
20:00
S26
-10°
21:00
S26
-10°

Д.Сосорбарам: Халамж тарааж хүмүүсийг залхуу, архичин болгож байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Би үнэхээр гайхаж байна. Миний дүү нар, үр хүүхэдтэй адилхан хүүхдүүдийг баривчилснаас хойш тайван байх арга алга. Орох байх газраа олж ядаж байгаа Монгол хүний эрхийг, эдийн засгийн чөлөөт байдлыг бүгдийг нь боомилж байгаад бухимдаж байна. 

Монголын төр данхайж байгаа. Эрх чөлөөний төлөө дуугарч байгаа хүн бүрийг ялгаварлан гадуурхаж, гудамжинд гаргаж байна. Ингэж хүний эрхийг зөрчихгүй. Хувь хүн, хувийн өмчийн эрх, эдийн засгийн чөлөөт тогтолцоог мөрөөдөж байна. Хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэл хийж байгаа үйлдлээ, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүүхдүүдийг боомилохоо яг одоо зогсоо.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны цагдаагийн дарга хурандаа социализм сайхан байсан гэж ярьсан. Би нэг удаа Д.Монголхүүг өмөөрч очсон юм.

Монголын төрд гэмт хэрэгтнүүд зонхилсон. Ярьснаасаа өөрийг хийдэг хүмүүстэй залуучууд тэмцэж байна.

Хүний эрхийн дэд хороонд эмэгтэйчүүд ажилладаг. Үр хүүхэд төрүүлсэн эх хүн мөн үү. Тэгвэл яг адилхан тийм эх хүний хүүхдүүд өнөөдөр шоронд хоригдоод, 23 хоног өлсгөлөн зарлаад байна. Энэ зүйлд шархирч, хуралдаа очин ирцээ бүрдүүлэн суудаггүй юм уу?

Өнөөдрийн төрд байгаа хүмүүсийг гэмт хэрэгтнүүд гэж хэлмээр байна. Үүнийг эсэргүүцэх залуучууд босож байгаа. Тэднийг хорьж чадахгүй. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүүхдүүдийг боомилохоо яг одоо зогсоо. 

Халамж тарааж хүмүүсийг залхуу, архичин болгож байна. Бүгд үхэхийн хооронд нэгнийхээ амиар даапаалахаа боль. Эрх баригчид хуулийг гууль болгож байгаа. Та нар хуулийг ус, хогтой хольж байна. Шоронд байгаа хүүхдүүд ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Ардчилсан намынханд уриалж байна. Э.Одбаяр, Д.Монголхүү нарын эрхийг хамгаалж бид дуугарах ёстой" гэлээ. 

x