Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан жолоочид 20,000 төгрөгийн торгууль оногдуулав

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ТЦА

Явган хүний гарц дээр автомашинаа тавьсан зөрчилд хариуцлага тооцжээ.

Тодруулбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.35.2. Явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгж буюу 20,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

Үүний дагуу явган зорчигчийн зам дээр автомашинаа байрлуулсан жолоочид арга хэмжээ тооцож, торгуулийг нь төлүүлсэн тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иргэд, жолооч нар Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй зөрчлийн талаарх мэдээллийг Еpolice аппликэйшн ашиглан илгээх боломжтой.