Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг КОВИД-19 тусаагүй хүмүүст нэг удаагийн дэмжлэг олгох эсвэл сувилалд хамруулах санал гаргав

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Төрийн ордонд өнөөдөр Нийгмийн бодлогын Байнгын хороо хуралдаж, ирэх оны улсын төсвийн талаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга М.Оюунчимэг коронавируст халдвараар өвчлөөгүй иргэдэд нэг удаагийн урамшуулал олгох талаар саналаа илэрхийлсэн юм. 

Тэрбээр "Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан бодоосой гэж хүсэж байна. Коронавируст халдвараар өвчилж нас барсан иргэддээ эмгэнэл илэрхийлж, ар гэрт нь яах вэ гэдэг талаар ярьж байгаа. КОВИД-19 туссан хүмүүст нь багц олгож санхүүжилт гаргаад явж байгаа.

Харин КОВИД-19 тусаагүй, дархлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө эрүүл, хариуцлагатай байгаа 2,700,000 орчим иргэндээ нэгдүгээрт талархлаа илэрхийлж, хоёрдугаарт тэр хүмүүстээ нэг удаагийн дэмжлэг юм уу сувилалд хамруулдаг ч юм уу. Нийгэмдээ хариуцлагаа ухамсарлаад, цар тахлаас өөрийгөө болоод эргэн тойрноо хамгаалаад явж байгаа 2,700,000 иргэндээ бид талархах ёстой. 2022 оны төсөвт энэ иргэддээ ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ тусгах хэрэгтэй" гэлээ.