Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монголын аялал жуулчлалын форум-2021 болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний музейд 

07:00 цагт XIII зууны үеийн монголчуудын өдөр тутмын амьдрал, аж байдал, аян дайны тухай биет үзмэрийг дэвшилтэт технологиор танилцуулах "Монголын эзэнт гүрэн" дижитал танхимын нээлт болно.

МҮХАҮТ-д

09:00 цагт “Монголын аялал жуулчлалын форум - 2021”  болно.

Уран зургийн галерейд

10:00 цагт Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “Зууны түүх-100 онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

МҮЭХ-нд 

11:00 цагт Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хийнэ.

Гадаад харилцааны яамд

11.00 цагт ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Мөрдөн шалгах газарт

11:30 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас орон сууц түрээслүүлнэ гэх нэрийдлээр бусдыг залилан мэхэлсэн /50 гаруй удаагийн үйлдэлтэй/ онц хэрцгий аргаар бусдыг дээрэмдсэн зэрэг цаг үеийн шинжтэй хэргийн талаар мэдээлэл өгнө.

Төрийн ордонд

10:00 цагт Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

12:00 цагт Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

14:00 цагт Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

10:00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно.

12:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

14:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно.

16:00 цагт Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаануудаар,

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

18:00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан болно. Хурлаар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтийг хэлэлцэнэ.