Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Японы төр засгийн байгууллагууд уян дискнээсээ салахаар шийджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Технологийн дэвшлийн улмаас хэрэглээнээс шахагдаж гарсан нэг бүтээгдэхүүн бол мэдээлэл хадгалах зориулалттай уян диск билээ.

Гэтэл уг бүтээгдэхүүнийг Япон улсын төр засгийн байгууллагууд одоо хүртэл хэрэглэдэг байна. Уян дискний хамгийн том үйлдвэрлэгч асан Sony компани 2011 оноос уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ зогсоож байв.

Гэвч Японы төрийн албан хаагчид найдвартай төхөөрөмжөөсөө салж чадалгүй арван жил болжээ.

Тэгвэл Токио хотын захиргаа саяхан үйл ажиллагаандаа уян диск хэрэглэхээ болих шийдвэр гаргасан тухай Никкей сонин мэдээлсэн байна.

Зарим байгууллагууд уян диск хэрэглэдэг харилцагчаасаа төлбөр авдаг болсон нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэнэ. Тухайлбал Mizuho банк уян диск зэрэг физик хадгалах байгууламж хэрэглэдэг харилцагчдаасаа сар бүр 50,000 иений ($440) хураамж авах болжээ.

Тиймээс Токио хотын дүүргүүд мэдээлэл хадгалах горимоо уян дискнээс онлайнд шилжүүлэх тус тусын төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн байна. Жишээ нь Чиёда дүүрэг 2026 онд дижитал шилжилтээ дуусгахаар төлөвлөснийг Никкей мэдээлжээ.

Хэдийгээр Япон улс нь дэлхий нийтэд технологийн тэргүүлэгч гүрэн гэсэн имижтэй байдаг ч төр засгийн байгууллагууд нь шинэчлэлд нэлээд хойрго ханддаг. Тухайлбал тус улсын төрийн албан хаагчид факс машин, бичиг баримтан дээр дардаг хувийн тамга зэрэг хуучирсан хэрэглээнээсээ салах дургүй байна.

 

Эх сурвалж: Nikkei