2021/11/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.30₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-10°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-17°
10:00
S30
-10°
11:00
S26
-8°
12:00
S26
-6°
13:00
S26
-5°
14:00
S26
-5°
15:00
S26
-5°
16:00
S26
-6°
17:00
S26
-8°
18:00
S26
-8°
19:00
S26
-9°
20:00
S26
-10°
21:00
S26
-10°

ТЕГ-ын хэлтсийн дарга асанд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаав

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн өнөөдрийн хуралдаанаар О.Бархасбадид холбогдох цагаатгах тогтоолтой хэргийг хянан хэлэлцжээ.

ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан О.Бархасбадь нь гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэгт буруутгагдсан юм. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бархасбадид холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 зургаадугаар сарын 15-ны өдрийн МН/200 дугаар цагаатгах тогтоолтой хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгожээ.

Эрүүгийн хуулийн 133.1-т Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 
251.1-т Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, О.Бархасбадид өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. 

Түүнийг анхан шатны шүүхээс цагаатгасан аж. 

 

 

Эх сурвалж: Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар

x