Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 275 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 212 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.

Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 6 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,576 хэрэгт хяналт тавьж, 275 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ хэмээн УЕПГ-аас мэдээллээ.