Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрээн боомт хаагдсан ч цаад мужуудаас нь хангамж нийлүүлэлт авахаар ярилцаж байгаа"

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр урд хил хааж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээд байгаа асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг эрх баригч намын бүлгийн даргаас тодрууллаа. 

Тэрбээр "Өвлийн олимп ирэх оны хоёрдугаар сард Бээжинд болно. Үүнтэй холбоотойгоор дотооддоо халдвар алдахгүйн тулд хатуу дэглэм баримталж байгаа. Энэ дэглэм зөвхөн Монгол Улсад үйлчлээд байна уу гэвэл үгүй. БНХАУ-тай хуурай замаар хиллэдэг найман улс бий. Тэдгээр улсуудад мөн адил дэглэм үйлчилж байгаа юм билээ" гэдэг хариулт өгөв. 

Харин бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар "Энэ асуудалд тодорхой арга хэмжээ авахаар холбогдох яамд нь ажиллаж байгаа. Эрээн боомт хаагдсан ч гэсэн цаад талын бусад мужуудаас зохион байгуулалттайгаар хангамж нийлүүлэлт авахаар хятадын талтай ярьж байгаа гэдэг мэдээллийг бидэнд өгсөн" гэлээ.