2022/01/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.53₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-24°
10:00
S26
-12°
11:00
S26
-13°
12:00
S26
-15°
13:00
S26
-15°
14:00
S20
-15°
15:00
S20
-15°
16:00
S20
-16°
17:00
S20
-16°
18:00
S20
-15°
19:00
S20
-16°
20:00
S20
-16°
21:00
S20
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Санал асуулгад оролцсон иргэдийн 88% нь цэргийн албыг 1.6-2 жил болгохыг ДЭМЖИХГҮЙ гэжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргийн алба хаах хугацааг сунгаж, эрчүүдийг бүрэн хамруулдаг болгох саналтай байгаагаа eguur.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байв. Түүнчлэн аравдугаар сарын 21-нд эхэлсэн цэрэг татлагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ тэрбээр цэргийн дайчилгааны бэлтгэл, бүрэлдэхүүний тоо хэмжээ жил ирэх тусам буурч, хугацаат цэргийн алба хаах залуучуудын тоо багассан тул хэрэгцээтэй үед бэлэн байх цэргийн бэлтгэл бүлгийн нөөц, тоо хэмжээг зохистой хэмжээнд байлгах шаардлагатайг мөн хэлсэн байна. 

iKon.mn энэ талаар санал асуулга явуулсан юм. "Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэргийн албыг 1.6-2 жилийн хугацаанд хаадаг болох тогтолцоо руу шилжих нь зөв гэдэг санал гаргаад буй. Энэ саналыг та дэмжиж байна уу?" гэсэн асуулт бүхий санал асуулгад 7,969 хүн саналаа өгснөөс 88.3 хувь нь "Үгүй" хэмээн хариулж дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. 

Санал асуулгын дүн:

x