Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдэлбэр газраасаа хэтрүүлэн явган хүний зам дээр барьсан барилгын хашааг татуулна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас явган хүний зам хаасан барилгын компанид явган хүний замыг чөлөөлөх шаардлага хүргүүллээ.

 
mpa.mn

Төв шуудангийн замын урд талд дахин төлөвлөлтийн хүрээнд хуучин барилгыг буулган шинэ барилга барьж байгаа юм. Ингэхдээ барилгын хашааг нийтийн эдэлбэр газар тэлж барьсан талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал "Барилгын урд тал руу 3 метр, баруун тал руу мөн тодорхой хэмжээгээр илүү талбайг хашаалсан байна. Кадастрын зураг дээрээс нарийн хараад аж ахуйн нэгжид шаардлага өгнө. 

Барилгын ажилтай холбоотой зөрчлүүдийг тухай бүрд нь илрүүлж, арга хэмжээ аваад явж байгаа" гэдгийг хэллээ. 

Нийслэлээс энэ онд 1,500 гаруй байршилд зөрчил арилгах арга хэмжээ авч, нийтдээ 3.6 га орчим газрыг чөлөөлжээ. 

 
mpa.mn

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга н.Тамир "Энэ талбайд барилгын ажил гүйцэтгэж буй "Улаанбаатар пропортиз" компанид дөрөв болон зургаадугаар сард шаардлага хүргүүлж байсан. Тухайн үед барилгын гадна хашаа стандартын шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байсан. Тэр шаардлагын дагуу 3 метр өндөр хашаагаа барихдаа эдэлбэр газраасаа хэтрүүлэн барьсан зөрчил гаргаад байна. Тиймээс хашааг нь татуулна" хэмээн хэллээ. 

Зөрчлийн тухай хуульд зааснаар энэ төрлийн зөрчил гаргасан аж ахуйн нэгж холбогдох байгууллагуудын албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй бол 500 нэгжээр /нэг нэгж 1,000 төгрөг/ торгох юм байна. Нийслэлийн холбогдох байгууллагуудаас өгсөн шаардлагыг биелүүлэн, өнөөдөр хашаагаа татна гэдгийг ААН-ийн зүгээс илэрхийлэв. 

 
mpa.mn