Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцины цэгүүд өнөөдөр АМАРНА

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр амарна. Харин 10 дугаар сарын 25-ны Даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана гэж НОК-оос мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 15, II тунд 53, нэмэлт сэргээх тунд 606, нийт 674 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2,942 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67,424 (75.9 хувь), 16-17 насны 26,491 (78.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.