Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: COVID-19 илрүүлэх оношлуураар өөрийгөө шинжлэх зааврын тухай Л.Баттөр эмчийн тайлбар

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдварын илрүүлэх антиген суурьтай түргэвчилсэн оношлуурыг гэрийн нөхцөлд хэрхэн ашиглах талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан, эмч Л.Баттөр тайлбарлалаа.

Тэрбээр "Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас гаргасан найман төрлийн түргэвчилсэн оношлуур нь ДЭМБ-аас зөвлөмж болгож буй оношлуур юм. Тиймээс эдгээр баталгаатай оношлуурыг хэрэглэхийг зөвлөж байна" гэв.

Мөн оношлуурын хадгалах хугацааг шалгаж байхыг санууллаа.

Шинжилгээний хариуг тайлж унших:

 

1. С-зураас ямар ч үед тод гарна.

2. Т- буюу сорил хийсэн хэсэгт тод болон бүдэг зураас үүсвэл эерэг

3. C дээр тод зураас үүсээд Т хэсэгт зураас үүсэхгүй байвал сөрөг

4. C, T хоёр үсэг дээр зураас үүсээгүй, эсвэл зөвхөн Т хэсэгт зураас үүсвэл хүчингүй сорил боллоо гэж үздэг. Оношлуурын найдвартай байдал, шинжилгээ хийхдээ алдаа гаргасантай холбоотойгоор ийм хариу гардаг гэв.