Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх эрх мэдлийн хараат бус байдалд авлига, цар тахлын үзүүлж буй нөлөөг хэлэлцлээ

ikon.mn
2021 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Сонгуулийн шүүх эрх мэдлийн дэлхийн сүлжээ” байгууллага “Ардчилал ба авлига” сэдэвт олон улсын дөрөв дэх удаагийн цахим нэгдсэн чуулганыг Мексик Улсын Мехико хотоос 2021 оны аравдугаар сарын 21-22-ны өдөр зохион байгууллаа.

Чуулганд дэлхийн 20 гаруй улс, олон улсын 10 гаруй байгууллагын төлөөлөгчид түүний дотор  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат оролцов.
 

 

Чуулганы төлөөлөгчид ардчиллын өнөөгийн байдал, ардчилсан засаглалын хөгжилд үзүүлж буй нөлөөллийг шинжлэх, сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагаа, сонгуулийн кампанит ажил, улс төрийн намуудын оролцоо нь олон нийтийн итгэл үнэмшилтэй хэрхэн уялдаж байгаад дүн шинжилгээ хийх зорилгоор хуралдлаа.

Энэ зорилгын хүрээнд ардчиллыг хөгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон ургалч үзэл, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, тэгш оролцоог хангах, авлига, цар тахлын хүнд нөхцөл байдал шүүх эрх мэдлийн  хараат бус байдалд үзүүлэх нөлөө, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах  зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

Эх сурвалж: Үндсэн хуулийн цэц