2021/11/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.30₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-10°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-17°
10:00
S30
-10°
11:00
S26
-8°
12:00
S26
-6°
13:00
S26
-5°
14:00
S26
-5°
15:00
S26
-5°
16:00
S26
-6°
17:00
S26
-8°
18:00
S26
-8°
19:00
S26
-9°
20:00
S26
-10°
21:00
S26
-10°

Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 сайтын хандах эрхийг хязгаарлаж, ₮560 саяыг битүүмжлэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Цагдаагийн ерөнхий газраас Эрүүгийн хуульд заасан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоохоор ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн

Энэхүү ажиллагааны үр дүнд өнөөдрийн байдлаар цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 66 дансанд хязгаарлалт тогтоож, 560 сая төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

2020 онд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 56 бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний есөн сарын байдлаар 326 гэмт хэрэг бүртгэгдэж, хэргийн тоо 5.8 дахин өссөн бөгөөд өдөрт дунджаар 1,000 гаруй харилцагчийн дансыг ашиглан 2,000 орчим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийгдэж буй судалгаа гарсан. 

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, орон байр, тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж эд хөрөнгөөрөө хохирох, залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Захирал, удирдлагууд нь мөрийтэй тоглоом тоглосноор аж ахуйн нэгж, компаниуд нь дампуурах хүртэл хохирол учирч байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээлсэн юм. 

Иймд иргэд Та бүхэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах энэхүү хууль бус үйл ажиллагааг явуулж байгаа сайт болон энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт ирүүлэхийг хүсэж байгаа ба мэдээлэл өгсөн иргэн, байгууллагын нууцлалыг хангаж хамтран ажиллана гэдгийг ЦЕГ-аас мэдээлэв.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг зөрчил гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байсан бол 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай болсон. Харин мөрийтэй тоглоом тоглох үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дахь зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ. 

x