Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX компани Илон Маскийг дэлхийн анхны их наядтан болгоно гэж Морган Стэнли тооцоолжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Одоогоор $240 гаруй тэрбумын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байгаа Илон Маскийг ирээдүйд дэлхийн хамгийн анхны их наядтан болох боломжтой гэж Морган Стэнли банк дүгнэжээ.

Илон Маскийн хөрөнгийг цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани голлон бүрдүүлдэг. Харин сансрын технологийн SpaceX компани нь одоогоор хувийн компанийн статустай байгаа юм.

Хэрвээ SpaceX нээлттэй компани болж, хувьцаагаа нийтэд арилжаалж эхэлбэл Маскийн хөрөнгийн хэмжээ одоогийнхоосоо огцом нэмэгдэнэ гэж Морган Стэнлигийн шинжээчид тооцоолжээ.

SpaceX компани одоо NASA-гийн сансрын нисгэгчдийг болон сансрын жуулчдыг тойрог замд тээвэрлэн хүргэж байгаа. Удахгүй сар, цаашлаад Ангараг гарагт хүрэх зорилготой ажиллаж байна.

Маск нь SpaceX-ийн 48 хувийг эзэмшдэг юм. Тэрбээр энэ оны эхээр Амазоны Жэф Безосыг хөрөнгийн хэмжээгээр гүйцэж, дэлхийн тэргүүн баян болсон. Одоогоор түүний хөрөнгийн хэмжээ Безосынхоос $40 гаруй тэрбумаар илүү байна.

 

Эх сурвалж: The Guardian