Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярдаваа: Манай улсад төв банкны цахим мөнгө хэрэгтэй эсэх талаар судалгаа хийнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:22 2021/10/22

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1578719885804163

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд дахин судлах, тодруулах зүйл байгаа учир АН-ын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар гурав хоногийн завсарлага авлаа. 

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд аравдугаар сарын 27-нд шилжүүлэхээр болов. Хэлэлцэх асуудал дууссан тул УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө.

16:42 2021/10/22

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Сүүлийн гурван жилийн хугацаанд 10 их наядын алдагдалтай төсөв баталсан. Манай улс сүүлийн таван жилийн хугацаанд бизнес эрхлэлтийн олон улсын индексээр 50-аас 80 дугаар байр хүртэл ухарсан. Бодит эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээний орчин жилээс жилд муудаж байгаа.

2020 оны бүтэн жилийн байдлаар Монгол Улсын банкны сектор 300 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2021 оны эхний хагас жилд үүнээсээ их ашиг олсон. Үүн дээр нэг тайлбар өгөөч. Эдийн засаг тааруу байхад банкны ашиг хоёр нугарч өсөж байгаа нь хэвийн үзэгдэл үү?

Цар тахал иргэдийн болон бизнесийн орлогын ялгаанд хэр зэрэг нөлөө үзүүлж байна вэ? Цаашид орлогын ялгааны талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

Цаашид стратегийн түвшинд хөрөнгийн болон санхүүгийн зэх зээлийг нийт зах зээл дээр хэдэн хувийг эзэлнэ гэж хардаг вэ?" хэмээв. 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Орлогын тэгш бус байдал нь эдийн засгийн хүртээмжтэй холбоотой асуудал. Бидний зорилготой уялдаж байгаа. Сүүлийн арван жилийн хугацаанд ядуурлын түвшин 10 функтээр буурсан. Орлогын тэгш бус байдлыг хэмждэг үзүүлэлтийг харахаар муу биш харьцангуй ойролцоо дүр зурагтай байгаа. Гэхдээ хүн амын хамгийн өндөр орлого олдог 10 хувь нь нийт эдийн засагт бий болж байгаа орлогын 25 хувь, дараагийн 10 хувийг нэмээд тооцох юм бол 41 хувь байгаа юм. Тэгш боломжийн асуудал үүний цаана хөндөгддөг.

Хүмүүн капиталын тухай асуудал хөндөгдөх учраас Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтрах заалтын нэгдүгээрт энэ асуудлыг оруулж байгаа. Дэлхийн төв банкууд төв банкны цахим мөнгийг гаргах уу үгүй юу гэдэг дээр судалгаа эхлүүлж байгаа. Манай улсад төв банкны цахим мөнгө хэрэгтэй үгүй юу гэдэг талаар судалгаа хийнэ. Банкны секторт эх үүсвэр талаасаа ямар нөлөө үзүүлэх талаар хариулт өгнө" гэлээ. 

14:59 2021/10/22

Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг ердийн нөхцөл рүү шат дараатай шилжүүлэхэд ирэх оны Монголбанкны хяналт, шалгалтын бодлого чиглэгдэх талаар Монголбанкны  ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Энэ хүрээнд макро зохистой бодлогыг дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвтэй уялдуулсан зээлийн тогтвортой өсөлтийг хангах, зээлдэгчийн өрийн дарамтыг харгалзан санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

14:39 2021/10/22

УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д УИХ-ын  гишүүн нь “УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, УИХ-ын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх" эрхтэй гэсэн нь зөвхөн хоёр талт парламентын бүлгийн даргаар сонгогдох тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

Ингэснээр УИХ-ын гишүүн Олон Улсын Парламентын Холбоо, Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд зэрэг Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагын сонгуульт ажилд сонгогдох нөхцөлийг хаасан төдийгүй хэрэв сонгогдох бол хуулийн зөрчил үүсгэж болзошгүй зохицуулалт болсон байна.

Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал байдаг.

Иймд эдгээр хууль зүйн үндэслэл, шаардлагын үүднэзс УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд тухайн байгууллагын өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтын ажил эрхэлдэг гүйцэтгэх удирдлагыг сонгуульт албан тушаалд хамааруулахгүй байхаар хуулийн төслийг боловсруулжээ.   

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

14:06 2021/10/22

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Хуулийн төсөлд төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чиг үүргүүд Засгийн газарт байх талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан зохицуулалтад нийцүүлэн төрийн албаны төв байгууллагын үндсэн чиг үүрэгт үл хамаарах бүрэн эрх, үйл ажиллагааг хасаж, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байх зохицуулалтыг тусгажээ. 

Үргэлжлүүлэн УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого,
  • Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай ,
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 