Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Сайд, дэд сайд нар бүгд шударга биш болоод Засгийн газар “явчих” вий дээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Г.Тэмүүлэн. Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Тус хуульд улс төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагын өндөрсгөх заалтыг тусгасан гэдгийг хууль санаачлагч хэлсэн. Тухайлбал, улс төрийн албан тушаалтнуудад:

  • Тухайн салбарын болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй, эсхүл тухайн чиглэлээр мэргэшсэн, эрдмийн зэрэг цол хамгаалсан байх;
  • Тухайн салбарт 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Төрийн албанд 4-өөс доошгүй жил ажилласан байх зэрэг шаардлага тавьж байгаа аж. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ хууль батлагдсанаар хэдэн сайд, дэд сайд чөлөөлөгдөх вэ. Өөрөөр хэлбэл, хуульд байгаа шаардлагын хэдэн сайд, дэд сайд хангахгүй вэ.

Засгийн газарт гаж зуршилтай, зан төлөвийн доголдолтой хэдэн сайд байгаа вэ. Тэдний хэд нь тухайн салбартаа дөрвөөс доошгүй жил ажилласан бэ. Ийм асуудал руу орж байна.

Уржигдархан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд томилогдсон. Салбартаа, төрийн албанд ажиллаж байгаагүй хүн байсан. Хэрэв энэ хууль батлагдвал шинэ дэд сайд маань хэдхэн хоноод чөлөөлөгдөх нь.

Мөн хүний эрхийг дээдэлдэг, шударга ёсыг эрхэмлэдэг гэдэг шаардлага байна. Тэгэхээр сайд нар дотор шударга бус хэдэн хүн байна вэ.

Энэ хуулийг баталчихвал сайд, дэд сайд нар бүгд шударга биш болоод Засгийн газар “явчих” вий дээ.

Хууль санаачлагч Г.Тэмүүлэн: Энэ хуулийн зорилго нь төрийн улс төрийн албанд шинэчлэл хийх юм. Тэр дундаа улс төрийн албан тушаалтнуудад шаардлага тавьж байгаа юм.

Улс төрийн өндөр албан тушаалтнуудад тавигдах шаардлагын хэн нэгэн албан тушаалтанд зориулаагүй. Энэ бол Монголын төрд зориулагдсан шаардлага. Төр хүчтэй байж, мэргэжлийн Засгийн газар байгуулахын зорьж эдгээр шаардлагын хуулийн төсөлд тусгасан.

Өнөөдрийн сайд, дэд сайд нарын хэн нь мэргэжлийн хүн бэ гэдгийг салбарынхан нь мэдэж байгаа. Хууль батлагдсан өдрөөрөө мөрдөгдөж эхэлнэ. Харин эргэж үйлчлэхгүй.