Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярболд: ЭМЯ-наас 2-3 настай хүүхдүүдийн цэцэрлэгийг эхлүүлэх байр суурийг илэрхийлээгүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

12-оос доош насны хүүхдүүдэд вакцин хийх эсэх талаар судалгаа хэрхэн явагдаж байгаа талаар болон бусад асуудлаар ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэл өглөө. 

 

Тэрбээр “Коронавирусийн халдварын эсрэг вакциныг 0-12 насны хүүхдүүдэд хийх гадаад орнууд болон вакцин үйлдвэрлэгчдийн судалгааг эрүүл мэндийн байгууллага анхааралтай ажиглаж байна.

Одоогоор эдгээр насны хүүхдүүдэд вакцин хийнэ гэсэн шийдвэр байхгүй байна. Бид холбоотой мэдээ мэдээллийг сайтар ажиглаж байгаа” гэв.

Гадуур дельта вирусийн тархалт өндөр, томуугийн улирал эхэлж байгаа учраас ЭМЯ-наас 2-3 настай хүүхдүүдийн цэцэрлэгийг эхлүүлэх байр суурийг илэрхийлээгүй байгаа.

ЭМЯ-наас ор зохицуулах баг гарган ажиллуулснаас хойш гэрийн нас баралт бүртгэгдээгүй. Хэрэв ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж авч чадаагүй хүн байвал 119 утас болон аймаг, нийслэлийн онцгой комисс руу залгах боломжтой.

Түр оршин суугчид хороондоо бүртгүүлээгүй асуудал нь эмнэлэгт хэвтэхэд хүндрэл үүсгэдэг" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2160021477483257