Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөгжлийн бэрхшээлтэй залуусын Дэлхийн сорилт-IT Паралимпиад 2021” тэмцээнд монгол залуус тэргүүн байр эзлэв

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо

“Хөгжлийн бэрхшээлтэй залуусын IT-ын Дэлхийн сорилт-IT Паралимпиад 2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт аравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд онлайнаар болов.

Уг тэмцээний Creative буюу робот машины төрөлд Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүн, төслийн ажилтан Ш.Самдан ахлагчтай багийнхан тэргүүн байрт орсон байна. Роботын хөгжүүлэлт, кодчлох ажлыг хариуцсан Ш.Самдан 23 настай. 

Тэмцээний төрөл тус бүрийн ялагчид 300 хүртэл ам долларын шагнал хүртэх юм.

Мөн тэмцээнд залуусыг оролцуулах ажлыг амжилттай, идэвхтэй зохион байгуулсан Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ, Гүйцэтгэх Захирал Ж.Дуламсүрэн “Шилдэг хувь нэмрийн шагнал” хүртжээ.