Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Алек Болдуин зураг авалтын талбайд гал алдсанаас кино зургийн дарга нь амиа алджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Getty images

Жүжигчин Алек Болдуин "19th Century"-ийн бүтээж байсан кино зураг авалтын талбайд буу алдсанаас хоёр хүн суманд нь өртжээ. Үүний улмаас тус кино зургийн даргаар ажиллаж байсан, 42 настай Халина Хатчинс хүнд шархтаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. Харин киноны найруулагч 48 настай Жоэл Соуза эмнэлэгт эрчимт эмчилгээнд орсон талаар BBC мэдээлэв. 

Энэ явдалд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Өдгөө 68 настай жүжигчин Алек Болдуин шинээр бүтээгдэж буй уг киноны продюсероор хамтран ажиллаж байсны зэрэгцээ санамсаргүй хүн амины хэргээр ял сонссон 13 настай хүүгийн өвөө, Раст хэмээх гэмт хэрэгтний дүрийг бүтээж байжээ.

 

Эх сурвалж: BBC