Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Нэйшнл Лайф Даатгал” ХХК: МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2021 оны 10 сарын 22
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

МЭДЭГДЭЛ

“Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн зүгээс иргэд, аж ахуй нэгжүүдэд хандаж дараах мэдэгдлийг хийж байна.

Сүүлийн үед даатгалын компаниар үйлчлүүлж буй иргэд, аж ахуй нэгжүүдийн даатгалын үйлчилгээний ангилал болон хэлбэрийн талаарх ойлголт сул байгаа нь бүтээгдэхүүн үйлчилгээний сонголтоо зөв хийхгүй байх, улмаар энэ нь даатгуулагч сэтгэл дундуур үлдэх шалтгаан болж байна.

Даатгалын тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-д зааснаар даатгалын үйл ажиллагааг урт хугацааны, ердийн гэж ангилдаг бөгөөд Даатгалын тухай хуулийн 6-р зүйлийн 6.5-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ний өдрийн 207 тоот тогтоолоор “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийг баталсан.

Уг тогтоолд зааснаар урт хугацааны даатгалын компани нь амь насны даатгал, эрүүл мэндийн даатгал, хуримтлалын даатгал, тэтгэврийн даатгалын үйлчилгээг үзүүлэхээр, ердийн даатгалын компани нь гэнэтийн осол болон эмчилгээний зардлын даатгал, хөрөнгийн даатгал, хариуцлагын даатгалын үйлчилгээг үзүүлэхээр тогтоосон юм.

Иймд иргэд, аж ахуй нэгжүүд дээрх зохицуулалтыг харгалзан үзэх, тухайн даатгалын бүтээгдэхүүн нь хэрэгцээнд тань нийцэж буй эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр даатгалын үйлчилгээнд хамрагдахыг зөвлөж байна. 

 

“НЭЙШНЛ ЛАЙФ ДААТГАЛ” ХХК

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.