“Мини НҮБ” загвар хуралдаан энэ сарын 22-23-ны өдрүүдэд 16 дахь жилдээ “КОВИД-19-ийн үеийн хамтын ажиллагаа: Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль 2004-2005 оны хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн хичээлээр олгодог онолын мэдлэгийг дадлагаар чадавхжуулан бататгах зорилго бүхий “НҮБ-ын Загвар хуралдаан”-ыг жил бүр уламжлал болгон үндэсний хэмжээнд зохион байгуулсаар ирсэн билээ.
Энэ жилийн загвар хуралдаанд Монгол Улсын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл болох 80 гаруй оюутан, сурагч 16 улсыг төлөөлөн оролцож, дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудаар хуралдан хэлэлцэж, шийдэл бүхий тогтоолын төслийг баталж байгаа юм.
Нийт оролцогчид Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын үеийн төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар зөвлөмжийг чанд баримтлан арга хэмжээнд оролцож байна.
Мөн тус хурлыг МУИС байгуулагдсаны 30 жилийн ой, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн ажлын хүрээнд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог билээ.