Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

20 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны аравдугаар сарын 24-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2021 оны есдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа аравдугаар сарын 23-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байна.