2021/11/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.30₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-10°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-17°
10:00
S30
-10°
11:00
S26
-8°
12:00
S26
-6°
13:00
S26
-5°
14:00
S26
-5°
15:00
S26
-5°
16:00
S26
-6°
17:00
S26
-8°
18:00
S26
-8°
19:00
S26
-9°
20:00
S26
-10°
21:00
S26
-10°

Р.Чингисийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүнийг энэ сарын 15-нд "Зайсан хилл"-д болсон Камертон хамтлагийн тоглолттой холбоотойгоор цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм алдагдсан гэж ийнхүү хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн байна.

Одоогоор Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд хэн томилогдох нь тодорхойгүй байна. Учир нь нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар эцэслэн шийдвэрлэдэг аж.

Ташрамд дурдахад, цар тахлын үед хүний бөөгнөрөл үүсгэсэн дээрх тоглолттой холбоотойгоор "Зайсан хилл" цогцолборт байрладаг "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа юм.

x