2021/11/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.30₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-10°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-17°
09:00
S30
-12°
10:00
S30
-10°
11:00
S26
-8°
12:00
S26
-6°
13:00
S26
-5°
14:00
S26
-5°
15:00
S26
-5°
16:00
S26
-6°
17:00
S26
-8°
18:00
S26
-8°
19:00
S26
-9°
20:00
S26
-10°

Удаа дараа мал хулгайлсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлэн баривчилжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ

Удаа дараа мал хулгайлсан бүлэг этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид өчигдөр үйлдэл дээр нь илрүүлжээ.

Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр 22:00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран А, Д, М, А, Б нарын бүлэг этгээдүүдийг бусдын зургаан бод малыг хулгайлан тээвэрлэж явахад саатуулан үйлдэл дээр нь баривчилсан байна.

Тухайн этгээдүүд урьд нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан аж.

Мөн урьдчилсан байдлаар уг бүлэг этгээдүүд 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын есөн тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогджээ.

Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул иргэд өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

 

x