Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: Эдийн засаг, хөгжлийн яамны сайдаар бяртай, бусад яамаа баздаг, УИХ-ын гишүүнийг томилох хэрэгтэй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам шинээр байгуулах асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Яам байгуулах асуудал дээр шүүмжлэлтэй хандах гэснээ болилоо. Хэдэн санаа хэлье. Эдийн засгийн хөгжлийн яам үнэхээр чухал яам. Төсвөөр дамжуулж томоохон бүтээн байгуулалт хийх боломж бий. Үүнийг хийхийн тулд яам үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй. Эхний ээлжид төрийн данхайсан бүтэц, төрийн албан хаагчдын тоог багасгах, төрийн чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангахад нэг тэрбум ам.доллар, нефть химийн болон гангийн үйлдвэрийг төсвийн санхүүжилтээр байгуулах нь зөв.

Эдийн засаг, хөгжлийн яамны сайдаар бяртай, бусад яамаа баздаг УИХ-ын гишүүнийг томилох хэрэгтэй. Намынхаа дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээс тус яамны сайдыг томилбол яам чадвартай ажиллана" гэдгийг хэлэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1700402483498811