Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан нэмэгдэх хандлагатай байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Нээлттэй шүүх хурал" хэвлэлийн хурал хийж, 2021 оны гуравдугаар улирлын байдлаарх гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээллийг танилцуулж байна.

2021 оны гуравдугаар улиралд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 188 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэг өмнөх оноос 2.1 дахин өсөж 19 бүртгэгдсэн байна. 

Харин автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг энэ оны гуравдугаар улиралд 585 бүртгэгдэж, өмнөх оноос 29.3 хувиар буурсан байна.

Мөн Иргэний хуулиар 16,206 хэргийг хянан шийдвэрлэжээ. Үүнийг 

  • 8,349 нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэсэн маргаан
  • 3,287 нь гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн маргаан
  • 657 нь хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн маргаан
  • 1,471 нь бусад хуулиар шийдвэрлэгдсэн маргаан байна.

Мөн банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан сүүлийн 2-3 жилд өсөх хандлагатай байгааг Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт П.Ангарагсайхан мэдээлэв. 2021 оны гуравдугаар улиралд банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй холбоотой 2,043 хэрэг маргаан хянан шийдвэрлэгдсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 11.8 хувиар өссөн дүн юм.