Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд халдварын 1,744 тохиолдол батлагдаж, 16 иргэн нас баржээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-наас коронавирусийн халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн хоногт Улаанбаатарт 917, орон нутагт 827 тохиолдол нэмэгдэж, мөн хугацаанд 6,064 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,744 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ.

Харин 0-80 гаруй насны 16 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас эндсэн хүний тоо 1,534-д хүрлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18,764 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,946 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн – 9,323
  • Хүндэвтэр- 6,900
  • Хүнд – 2,155
  • Маш хүнд – 386 хүн байна.