Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Халтар: Хятадын талаас чингэлгийн терминалын туршилтын тээврийг эхлүүлэх санал тавьсан

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн салбарт 2021 онд хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт, түүний биелэлт болон Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод гацсан чингэлэг, ачаа тээвэр, Гашуунсухайтын нүүрс тээврийн асуудлаар ЗТХЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай автозамаар нүүрс тээвэрлэхийг түр зөвшөөрсөн тушаалыг ЗТХ-ийн сайд өнөөдөр гаргасан байна. 

Уг тушаалд, Өмнөговь аймгийн ИТХ болон Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нарын санал, тээвэрлэлт хийхээр тохиролцон, үйл ажиллагаа явуулж байгаа ААН, тээвэрчдийн эрх ашгийг харгалзан ЗТХ-ийн сайдын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/158 дугаар тушаалын 5 дахь заалтыг “Энэхүү тушаалыг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн өөрчилжээ.

Түүчнлэн чингэлгийн терминалын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Энэ Бямба гарагт Гашуунсухайт явахдаа чингэлгийн терминалын талаар ярилцана. Хятадын талаас туршилтаар тээврээ эхлүүлье гэх саналыг ажлын хэсгийн дарга Б.Жавхлан сайдад ирүүлсэн байсан.

Бидний хувьд бүх үйл явц, технологио боловсруулчихсан. Энэ тухай өнөөдөр ажлын хэсэг дээр ярина. Мөн газар дээр нь ажил хариуцаж байгаа хүмүүстээ танилцуулаад зохих өөрчлөлт байвал хийгээд явна.

Чингэлгийн терминал ашиглалтад ороод тээврийг эхлүүлвэл боломжтой гэж би харж байгаа.

Хуучин уртын болон богинын тээвэр гэж байсан бол одоо гурван шатлалтай тээврийн системд орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл,

  1. Тавантолгойгоос Цагаан хад дээр авч ирж задгайгаар асгана.
  2. Цагаан хадаас богинын тээвэр чингэлэгт ачаад тернминал дээр авч ирнэ.
  3. Терминалаас жолооч нар ачаад БНХАУ руу гаргана.

Энэ нь халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой. Эхний байдлаар терминалын хажууд гэр кэмп байгуулж, 150-200 жолоочийг тусгаарлаад, шөнийн цагт Цагаан хадаас терминал руу, өдрийн цагт терминалаас Ганцмод руу зөөдөг гурван шатлалтай тээврийн системд орох гэж байгаа юм. Ингэж чадвал тээврийн процесс, хугацааны хувьд ахицтай" хэмээв. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/autoteever/videos/296675912059272