Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НОК-оос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, орны хүрэлцээний талаар мэдээлэл хийнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 ЗТХЯ-ны харьяа Авто тээврийн үндэсний төвд

08:30 цагт Зам, тээврийн салбарт 2021 онд хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт, түүний биелэлт, Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод гацсан чингэлэг, ачаа тээвэр, Гашуунсухайтын нүүрс тээврийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурал хийнэ.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд 

11:00 цагт “Монгол Улсын шүүхийн 2021 оны III улирлын шүүн таслах ажлын дүү мэдээ”-г танилцуулах “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно.

АН-ын байранд

11:00 цагт АН-ын 4/11 ээлжит мэдээллийн цагаар УИХ-ын нөхөн сонгуулийн талаар болон хүний эрхийн асуудал, КОВИД-19-ийн үеийн эдийн засгийн асуудлаар тус намын удирдлагууд мэдээлэл хийнэ.

НОК-ын байранд

12:00 цагт НОК-оос коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалтын талаар мэдээлэл хийнэ. 

Эрүүгийн цагдаагийн албаны хурлын зааланд

14:00 цагт Эрүүгийн цагдаагийн албаны хурлын зааланд "Илрүүлэлт-Оргодол-2021" нэгдсэн арга хэмжээний явцын талаар мэдээлэл хийнэ.