Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Galaxy Unpacked Part 2“арга хэмжээг Сайн электроникс синхрон орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэлээ

ikon.mn
2021 оны 10 сарын 21
Сурталчилгаа

Samsung компани 10-р сарын 20-д Монголын цагаар 22:00 цагаас “Galaxy Unpacked Part 2“арга хэмжээгээ виртуал хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Уламжлал ёсоор Samsung брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Сайн электроникс арга хэмжээг шууд дамжуулан хүрлээ.

Galaxy ZFlip 3 Bespoke Edition

 

Samsung компани 8-р сард Galaxy Z Flip 3-ыг танилцуулсан билээ. Харин энэ удаа Z Flip 3 Bespoke Edition хувилбарыг танилцуулж хэрэглэгчдээ өөрийн хүссэн дизайныг бүтээх боломжийг олгож байгаагаа онцоллоо.

Хүн болгон өөрийн гэсэн ертөнц, хаана ч үл давтам орон зайтай байдаг.Тэгвэл өөрийгөө илэрхийлэх, бусадтай үл давхцах шинэлэг байдлыг Galaxy Z Flip3 Bespoke Edition бий болгоно.

 

Өмнөх Unpacked  дээр танилцуулсан Galaxy Z Flip 3-н хувьд тогтсон цөөн өнгий сонголттой байсан бол Galaxy Z Flip 3 Bespoke Edition нь хөх, шар,ягаан, хар, цагаан,  гэсэн үндсэн 5 өнгөтэй байна. Харин хүрээний хувьд хар, silver гэсэн 2 өнгөтэй бол нугардаг хэсгийн урд , ард тал нь 49 өнгөний сонголттой.Үүгээрээ Samsung компани хэрэглэгчдээ нээлттэй байна гэсэн амлалтдаа хүрч байна гэж мэдэгдлээ. Bespoke Edition хүссэн өнгөөрөө захиалга хийж үйлдвэрлүүлэх боломжтой бөгөөд одоогийн байдлаар зөвхөн Samsung.com- оор захиалга хийгдэж байна.

ONE UI 4

Galaxy Ecosystem-г хэрхэн яаж тохируулах нь хэрэглэгчийн сонголт бөгөөд өдөр тутмын хэмнэлдээ тааруулан хэрэглэх боломжийг олгодгоороо илүү давуу талтай. ONE UI 4 функцээр дамжуулан нэмэлтээр илүү үр дүнтэй ашиглах боломжийг олгож байна. Уг боломжуудаас дурдвал дэлгэцийн өнгийг солих, дүр төрхөө тодорхойлох, нэмэлтээр дэлгэцийн зургийг хөдөлгөөнтэй байдлаар байршуулах ба шөнөөр удаан сууж ажилладаг хэрэглэгчдээ зориулж нүдний хараагаа хамгаалах боломжтой Extra dim тохиргоог санал болгож байна.

 

Үүнээс гадна нэгэн зэрэг 2 сэтгэл хөдөлгөөнийг илэрхийлэх 1 emoji-г илгээж болох бөгөөд  аймшгийн баярт зориулж шинэ загварын emoji бүтээгдсэн байна. Ухаалаг утсаараа дарсан зургийг Remaster picture функцийг ашиглан хүссэн хэмжээгээрээ эвлүүлж, засахаас гадна Quick share ашиглан бусад төхөөрөмжүүдээ хялбар аргаар холболт хийх боломжтой.

 

Galaxy watch 4 дээрх ONE UI 4 функцийн ашиглаж ухаалаг утсаа гартаа барилгүйгээр алсаас төгс удирдаж болохоор болжээ. Уг функцээр хүссэн хүнээ challenge-д уриалах боломжтой.

Maison Kitsuné Edition - Moonrock Beige дизайн

Samsung компани нь Парисын - Токиогийн амьдралын хэв маягийн брэнд болох Kitsuné-тэй хамтран ажиллаж эхэлснээ мэдэгдлээ. Энэхүү хамтралаар Galaxy Watch4 болон Galaxy Buds2-н Maison Kitsuné Editioн гэсэн хоёр шинэ хувилбар бий болжээ.

 

Өвөрмөц хэв маяг, үзэсгэлэнт үнэгний логогоор Samsung Galaxy-г  чимж байгаадаа маш их баярлаж байна гэж Maison Kitsuné-ийн үүсгэн байгуулагч мэдэгдлээ. Галактикаар аялж буй цаг хугацаа, орон зайн аяллыг илэрхийлсэн Moonrock Beige гэх энэхүү дизайн нь өнгө дүрсний шинэлэг элементүүдийг бий болгосон байна.

 

Galaxy Buds2 утасгүй чихэвч нь Moonrock Beige дизайнтай бөгөөд саарал өнгийн арьсан гэртэй бүтээгджээ. Үүнээс гадна Maison Kitsuné theme-г ухаалаг утсандаа суулгаж болно.

Samsung брэндтэй холбоотой мэдээллийг Samsung брэндийн Монгол дахь Албан ёсны дистрибьютер Сайн электроникс  хамгийн түрүүнд хүргэнэ.

Шинэ бүтээгдэхүүний захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг Сайн электрониксийн албан ёсны Фэйсбүүк пэйж болон 7010 3366 дугаарт холбогдон авах боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.