Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Жавхлан сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзаж, биед нь халдав

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Unuudur.mn сайтын бичлэгээс авав.

Төв талбайд суулт зарлаад буй УИХ-ын гишүүн асан С.Жавхлан асуулт асуусан сэтгүүлчийн толгойг гар утсаараа тоншжээ.

Тэрбээр unuudur.mn сайтын сэтгүүлчийн "Та, УИХ-д дахин нэр дэвших үү?" гэсэн асуултад хариулахаас татгалзаж, толгой руу нь гар утсаараа тоншож “Бэлдэж өгсөн асуулттай ирлээ. 13:00 цагаас мэдээлэл хийнэ гэж ах нь өмнө нь мэдээлэл өгсөн. 13:00 цагтаа ир” гэж байгаа нь сайтуудын шууд дамжуулалтын бичлэгт үлджээ.

С.Жавхлан нь энэ сарын 15-наас эхлэн "Монголоо аваръя" хөдөлгөөн эхлүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа билээ.

ВИДЕО: /Эх сурвалж: unuudur.mn сайтаас авав/

https://www.facebook.com/www.unuudur.mn/videos/255757916565834/