Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Жил орчим хугацаанд олны нүднээс нуугдсаны эцэст Жэк Ма анх удаа хилийн чанадыг зорьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хятадын Алибаба группыг үүсгэн байгуулагч Жэк Ма сүүлийн нэг жилийн турш олны нүднээс далд байсан билээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард болсон нэг арга хэмжээний үеэр тэр Хятадын засгийн газрын зохицуулалтын орчныг хүчтэй шүүмжилж байв. Энэ явдлын дараа Бээжингийн эрх баригчид Алибаба группын бизнест шалгалт оруулж, үйл ажиллагааны хүрээг нь хязгаарлах арга хэмжээ авсан юм.

Тухайлбал шударга бус өрсөлдсөн шалтгаанаар Алибабад $2.8 тэрбумын торгууль оноож, санхүүгийн нэгж Ant Group-ийнх нь дэлхийн хамгийн том IPO (Initial Public Offering) гаргах төлөвлөгөөг таслан зогсоож байв.

Хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан Жэк Ма өнгөрсөн долоо хоногт Хонг Конгт ирсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн юм.

Тэгвэл Бямба гарагт тэрбээр хувийн нисэх онгоцоорoo Испани руу ниссэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Аяллын зорилго нь хөдөө аж ахуйг технологитой холбох боломжийг судлах гэнэ.

Энэ мэдээлэл тарсны дараа Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр Алибабагийн хувьцааны ханш 9 хувиар өссөн байна.

2018 онд Жэк Ма өөрийн цаг хугацааны гуравны нэгийг гадаадад аялж өнгөрөөдөг тухай ярьж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider