2021/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.49₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-14°
21:00
S31
-12°
22:00
S31
-13°
23:00
S31
-13°
00:00
S31
-12°
01:00
S32
-12°
02:00
S32
-10°
03:00
S32
-8°
04:00
S32
-5°
05:00
S32
-4°
06:00
S32
-3°
07:00
S32
-3°
08:00
S32
-5°

Санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрэм гэж юу вэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 20
Сурталчилгаа
Зураг

Сүүлийн жилүүдэд хувь хүн, гэр бүлийн төсвийг хамгийн оновчтой зохицуулах 50/20/30 дүрмийн талаар дэлхий даяар ярьж байна. Анх 2005 онд АНУ-ын сенатор Элизабет Уоррен "All Your Worth: The Ultimate Lifetime Money Plan" номдоо энэ дүрмийн талаар танилцуулжээ. Энэхүү дүрэм нь таны санхүүгийн тэнцвэрийг хадгалж, төсвөө зөв, зохистой зарцуулахад туслах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Товчоор бол та сарын орлогынхоо 50%-ийг зайлшгүй зардалдаа, 20%-ийг хуримтлалдаа, 30%-ийг хүсэлдээ зарцуулахад таны санхүү тэнцвэртэй байна гэсэн үг.

Зайлшгүй зардалд юу багтах вэ?

  • Утас, интернэтийн төлбөр
  • Сургалтын төлбөр
  • Байр, СӨХ-ийн төлбөр
  • Зээлийн төлөлт
  • Унааны зардал
  • Хоол, хүнсний зардал гэх мэт

Хуримтлалд юу багтах вэ?

  • Банкны хадгаламж
  • Гэнэтийн асуудалд зориулсан хувийн хуримтлал
  • Хөрөнгө оруулалт гэх мэт

Хүсэлд юу багтах вэ?

  • Гадуур хооллох
  • Аялалд явах
  • Дэлгүүр хэсэх
  • Кино үзэх гэх мэт

Та дээрх ангилалд үндэслэн 3 өөр дансанд сарын цалин болон тогтмол орлогоо 50:20:30 гэсэн харьцаагаар хуваан байршуулаарай. Харин мөнгөө зарцуулахдаа тухайн зарлагын ангилалд хамаарах карт болон дансаар л гүйлгээ хийх нь энэ дүрмийн хамгийн гол нөхцөл юм. Мөн ХЭЗЭЭ Ч, ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ДАНСНУУДЫГ ХОЛИХГҮЙ байх нь санхүүгээ зөв удирдах 50/20/30 дүрмийг амжилттай хэрэгжүүлэхэд тань тусална.

Нэмж дурдахад Голомт банкны дижитал суваг болох Интернэт банк, Смарт банкны үйлчилгээг ашиглан өөрт хялбар байдлаар энэхүү дүрмийг хэрэгжүүлэх боломжтой. Интернэт банк болон Смарт банкны “Санхүү” цэсэд хувийн төсвөө төлөвлөх, ангилах, зарлагын мэдээллээ хянах байдлаар өөрийн дансыг удирдаарай.

Хэрэв та энэхүү дүрмийг хэрэгжүүлэхээр өөрт тохиромжтой хадгаламжийн үйлчилгээ хайж эхэлсэн бол Голомт банкнаас гаргадаг хадгаламжийн бүтээгдэхүүнийг бид санал болгож байна. Бүх төрлийн хадгаламжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x