Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбарт шинэ эргэлтийн цэгийг тавих Нэйшнал Трэйшир Койн буюу NTC

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Баялгийн хуваарилалт, хөрөнгө оруулалтыг тэгш хүртээмжтэй байлгах, уул уурхайн үндсэн түүхий эдийн үнийн савлагаанаас хамгаалах зорилго бүхий NTC Нэйшнал Трэйшир Койн 2021 оны 10-р сарын 20-ны өдрөөс олон улсын жишгийн дагуу өөрийн веб хаягаар launchpad буюу урьдчилсан захиалгын бүртгэлийг хүлээн авч байна. Бүртгүүлсэн хүн бүрд 10.000 койныг ICO дээр урамшуулал болгон шилжүүлэх ба 2021 оны 11-р сарын 22-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа хийгдэж эхэлнэ. 

NTC – National Treasure Coin нь Монгол Улсад гарч байгаа болон өмнө гарсан койнууд дундаас хамгийн анхны шатаадаг буюу өөрийн нөөцөө багасгадаг койн бөгөөд уг койн нь 5 жилийн хугацаанд нийт койны нөөцийн 50% хүртэлх хувийг шатаан койны үнэ цэн болон койн HODLer-уудыг давхар хамгаалах зорилготой юм. 

Энэхүү койн нь татан төвлөрүүлсэн хөрөнгийн 30 хувийг уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 30 хувийг алтаар баталгаажуулахад, 30 хувийг койны эко системийг хөгжүүлэхэд тус тус зарцуулах ажээ. 

Тус койны smart contract нь Binance Smart Chain BEP-20 протокол дээр үүсгэгдсэн бөгөөд www.bscscan.com болон www.coinmarketcap.com дээр албан ёсоор бүртгэгдэж баталгаажсан.

NTC Ecosystem нь 6 төрлийн үндсэн функцтэй бөгөөд NTC койнд хөрөнгө оруулалт хийснээр 8 төрлийн байнгын өгөөж, үнэ цэнийг койн эзэмшигчдэд олгоно. Түүнчлэн үүсгэн байгуулагчдын мэдээлснээр баялагтаа эзэн болох боломжийг энэхүү койны экосистем олгох бөгөөд Монголчууд өөрсдийн хөрөнгөөр уул уурхайн бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулж, цаг хугацаа орон зайг үл хамааран хөрөнгөө удирдаж, түүнээс бодит үр өгөөжийг хүртэх, койныг олон улсын зах зээлд шууд борлуулах боломжоор хангагдана гэж үзэж байна.

NTC койны олон нийтэд санал болгох анхны үнэ нь 0,5 төгрөг байх ба 11 сарын 22-нд NTC системийн бүрдэл хэсэг болох өөрийн бирж дээр гаргах юм. Та илүү ихийг сонирхож байвал тэдний www.ntcrypto.net хаягаар нь зочлоорой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.