Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д байгуулагдсан монгол хамтлаг "13th Bell" анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Хувийн архиваас

Монгол төдийгүй дэлхийд орших тэнгэр үзэлтнүүдийг хөгжмийн бүтээл, дуу хуураар сэрээн нэгтгэх зорилготойгоор АНУ-д байгуулагдсан "13th Bell" нэртэй монгол хамтлагийнхантай цахимаар товч ярилцсанаа хүргэж байна. 

Хамтлагийн албан ёсны FB хуудас руу ЭНД дарж зочилно уу.

- Сайн байцгаана уу. Танай хамтлаг хэзээ, хэрхэн байгуулагдсан түүхээсээ товч хуваалцахгүй юу?

- "13th Bell" хамтлаг нь АНУ-ын Денвер хотод Сэргэлэнгийн Чинбаярын санаачилгаар байгуулагдсан. Анхныхаа уран бүтээлийг 2020 онд бичүүлж, албан ёсоор уран бүтээлээ туурвиж эхэлсэн.

- Та бүхэн өөрсдийн уран бүтээлийг ямар төрөлд хамруулан үзэх вэ?

- Бидний хувьд Tribal Metal чиглэлээр уран бүтээлээ туурвидаг.

- 13th Bell хамтлаг уран бүтээлээрээ дамжуулан юу өгүүлэхийг зорьж байгаа вэ?

- Манай хамтлаг нь тэнгэр үзлийг болон түүний мөн чанарыг дэлхийд түгээх зорилготой. Илүү дэлгэрүүлбэл, байгаль дэлхий, хүмүүний болон адгуусан амьтдын хүйн холбоог өнөөгийн мэдээллийн эрин зуунд оршиж буй хүн төрөлхтөнд тэр тусмаа металл хөгжим сонирхдог хүмүүст сануулах зорилготой билээ.

- Хамтлагийн анхны дуугаа албан ёсоор цацаад удаагүй байгаа юм билээ. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

- Бидний анхны уран бүтээл "Dance of the Vulture" буюу "Тасын бүжиг" дуугаар эхэллээ. Биднийг хэдэн арван мянган хүмүүс үзэж, сонсож их өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байна. Ийнхүү анхны дуугаараа Америк дахь уугуул иргэд, тэдний тэнгэр үзэл болоод хийморийг сэргээхэд "Тасын бүжиг" бүтээл маань амжилттай хүрч байна. Бидний дараа дараагийн уран бүтээл үзэгч түмэнд удахгүй хүрэх болно.

- "Dance of the Vulture” уран бүтээлийн клипээс харахад тоглодог хөгжмийн зэмсэг нь морин хуур харагдсан. Өөр үндэсний хөгжмийн зэмсэг ашиглаж байгаа юу?

- Бидний бүтээлд морин хуур болон товшлуур болон Монголын үндэсний хөгжмийн зэмсэг тоглогддог. Бид бол монгол хүмүүс. Тиймдээ ч өөрсдийн эцэг өвгөдийн уламжлан үлдээсэн хуур хөгжмийг сонгодог тавилттай металл хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг.

Бидний бүтээлээ Tribal metal чиглэлээр туурвтдаг тул дэлхийн бусад энэ төрлийн бүтээлүүдэд хэрэглэгддэг бүх хөгжмийн зэмсэг монгол хууртай минь зэрэгцэн эгшиглэдэг билээ.

- Баярлалаа.

 
Хувийн архиваас
 
Хувийн архиваас
 
Хувийн архиваас
 
Хувийн архиваас