Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоог ХЗДХ-ийн дэд сайдаар томилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоог үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилжээ. 

ХЗДХ-ийн дэд сайдын албан тушаалыг хашиж байсан С.Баатаржавыг Унгар улсад суух Элчин сайдаар томилох шийдвэрийг УИХ гаргасан юм. 

Б.Солонгоо нь ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга бөгөөд Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан юм. 

Б.Солонгоо 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 

  • 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
  •  2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
  • 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 

Англи, унгар хэлтэй.

  • 2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
  • 2017 оноос одоог хүртэл "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Тэрбээр олон улсын бизнесийн хэлцлүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч  бөгөөд Монгол, Нью-Йорк муж болон Английн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй юм байна. Олон улсын хуульчдын холбооны Ашигт малтмалын эрх зүйн хорооны гишүүн юм.