Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Мянганы Сорилтын Сан: Худалдан авах ажиллагааны зарлал

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 20
Сурталчилгаа
 

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ

Хөтөлбөрийн нэр: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм.

Худалдан авах ажиллагааны тус ерөнхий зарлал нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааг хамрах ба дурдсан хугацаанд дараах бараа, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авахаар төлөвлөж байна. Үүнд:

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Хуулийн зөвлөх үйлчилгээ;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн Нээлттэй тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ;
  • Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит зардал, бохирдлын өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагааны дизайныг боловсруулах гэрээ;
  • Үйлдвэрийн хаягдал усны мэдээллийн сан байгуулах, хаягдлын агууламжийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоох судалгаа;
  • Лаг шатаах, хатаах үйлдвэрийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ;
  • Ус ашиглах байгууллагын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжилт, зохион байгуулалтаар хангах;
  • Мониторинг, үнэлгээний мэдээллийн чанарын үнэлгээ;
  • Фидик гэрээний сургалт;
  • Хэлэлцээний чадварыг эзэмшүүлэх сургалт;
  • Мэргэшсэн төслийн удирдлагын сургалт;
  • Компактын хэрэгжилтийн тухай баримтат кино болон видео зураг авалт, продакшны үйлчилгээ;
  • Олон нийттэй харилцах агентлагийн үйлчилгээ.

БАРАА:

  • Усны чанар шинжлэх лабораторийн тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлэх;
  • Автомат дээжлэгч, лабораторийн төхөөрөмж, хэрэгслүүдийг нийлүүлэх;
  • Барилга угсралтын талбайд ажиллахад шаардлагатай багаж хэрэгсэл, зөөврийн тоноглол нийлүүлэх;
  • Хүний нөөцийн програм хангамж; 
  • Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах.

ЗӨВЛӨХИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний мэдээлэл, сурталчилгаа.

Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа, зөвлөхийн болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд МСК-ын https://www.mcc.gov/ppg цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтална.

Худалдан авах ажиллагаа нь МСК-ын худалдан авах ажиллагааны журамд заасан шалгуурыг хангаж буй улсын харьяалал бүхий, сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой бүх этгээдэд нээлттэй.

Бараа, ажил, зөвлөх болон зөвлөхийн бус үйлчилгээний гэрээ байгуулах эрхийг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар олгох ба Худалдан авах ажиллагааны тусгай зарлалыг Нэгдсэн Үндэстний  Байгууллагын “Хөгжлийн Бизнес” (United Nations Development Business-UNDB) http//www.devbusiness.com, “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) http://mcc.dgmarket.com цахим хуудас, Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудас (https://mca-mongolia.gov.mn/), өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.

Худалдан авах ажиллагааны тухай зарлал хүлээн авах зорилгоор цахим хаягаа бүртгүүлэх, тендер шалгаруулалтын тухай нэмэлт мэдээлэл авах сонирхол бүхий ханган нийлүүлэгчид, гэрээт байгууллагууд, зөвлөх компаниуд/бие даасан зөвлөхүүд PA-Mongolia@charleskendall.com, procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар холбоо барина уу.

Монголын Мянганы сорилтын сан

5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс


 

MILLENNIUM CHALLENGE ACCOUNT-MONGOLIA

GENERAL PROCUREMENT NOTICE

Program Name: Mongolia Water Compact 

The United States of America, acting through the Millennium Challenge Corporation (“MCC”) and the Government of Mongolia (the “Government”) have entered into a Millennium Challenge Compact for Millennium Challenge Account assistance to help facilitate poverty reduction through economic growth in Mongolia (the “Compact”) in the amount of approximately 350 million USD (“MCC Funding”). The Government, acting through Millennium Challenge Account-Mongolia (“MCA-Mongolia”) intends to apply a portion of the MCC Funding to payments for contracts for goods, works and services.

This General Procurement Notice for the period from October 1, 2021 through September 30, 2022 includes the following procurements:

CONSULTING SERVICES:

  • Provision of Customary Legal Services to MCA-Mongolia;
  • Individual Consultant’s Services for Technical Evaluation Panel (TEP) for the procurement for Wastewater Recycling Plant (Design-Build);
  • Design Development and Baseline Data Collection for Social and Behavior Change Sub-Activity;
  • Consulting Services for Developing Industrial Wastewater Database and Discharge Limits;
  • Feasibility Study and Detailed Design of Sludge Incineration Plant;
  • Water Operators' Partnership/Twinning Facilitation;
  • M&E Data Quality Review Consultant (on New Indicators);
  • Consultant Services for Provision of Training on FIDIC Contract Conditions;
  • Consultant Services for Provision of Training on Negotiation Skills;
  • Consultant Services for Provision of Professional Training on Project Management;
  • Compact Documentary and Video Contents Production Services;
  • PR Agency Services.

GOODS:

  • Supply of Laboratory Equipment;
  • Purchase of Automatic Samplers, Lab Equipment and Appliances;
  • Supply of Site Assessment Equipment for the Engineers;
  • Human Resources Software;
  • Supply and Installation of the Ger Area Smart Water Kiosk Upgrade.

NON-CONSULTING SERVICES:

  • Industrial Pre-Treatment Plan Public Outreach.

The above listed procurements will be implemented according to the principles, rules and procedures set out in the MCC Program Procurement Guidelines (“PPG”), which can be found on MCC’s website at https://www.mcc.gov/ppg.

The procurements will be open to all bidders/consultants from eligible source countries, as defined in the MCC PPG.

A Specific Procurement Notice (“SPN”) for each contract to be procured under the competitive bidding procedures will be announced on the United Nations Development Business (UNDB Online) website at http://www.devbusiness.com/, the Development Gateway Market (dgMarket) website at http://mcc.dgmarket.com/, MCA-Mongolia website at https://mca-mongolia.gov.mn/, in local newspapers, and in other media outlets, as appropriate.

Interested eligible suppliers, contractors and consultants who wish to be included in the mailing list to receive a copy of advertisements, or those requiring additional information, should contact the Procurement Agent for MCA-Mongolia at PA-Mongolia@charleskendall.com with a copy to procurement@mca-mongolia.gov.mn.  

Millennium Challenge Account-Mongolia

Floor 5, MPM Complex, UNESCO Street, Khoroo 1,

Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.