Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоожээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Говь-Алтай аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ.

Иймд аравдугаар сарын 18-наас эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Одоогоор Шарга сумын Улаантуг, Тайшир сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсон бөгөөд тархалтын хүрээ нэмэгдэж байгааг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.