Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оффисын төсөлд хөрөнгө оруулах нь олон давуу талтай

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 20
Сурталчилгаа

Банкны хадгаламжийн бодлогын хүү буурснаар хөрөнгийн зах зээлийн идэвхжил хурдацтай нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор хүн бүр өөрийн санхүү, эдийн засгаа ухаалгаар удирдан, цагийн урсгалд царцаахгүй, эрсдэлгүй найдвартай эргэлдүүлэн өсгөх хэрэгцээ шаардлага бий болж байна.

Энэ удаад үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа оффисын зориулалттай барилгад хөрөнгө оруулалт хийж, өндөр ашиг олох боломжийн талаар мэдээлэл хүргэж байна.

 

Өгөөжийн харьцуулалт

Хөрөнгө оруулалтын хамгийн түгээмэл, ерөнхий сонголтуудыг харьцуулан харууллаа.

 

Дээрхи хүснэгтэд харуулсан хөрөнгө оруулалтаас хамгийн өндөр эрсдэлтэй нь виртуал хөрөнгө оруулалт буюу криптовалют, койнууд юм. Учир нь ямар нэг хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Зохицуулалттай зах зээл буюу бонд, компанийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтын ард үйлдвэрлэл, үйлчилгээ, биет хөрөнгө байдаг учир бодит үнэ цэнээр илэрхийлэгддэг. Дэлхий нийтэд койноор төлбөр тооцоо хийж байгаа хүрээ нь маш хязгаарлагдмал, цөөхөн аж ахуйн нэгж өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах эрх олгож байгаа ч энэ нь нийтээрээ хүлээн зөвшөөрөгдөхөөс ялгаатай ойлголт юм. Одоогоор олон улсын түвшинд криптовалютаар албан ёсны төлбөр тооцоо хийж буй улс орон байхгүй бөгөөд цаашид ч төлбөрийн хэрэгсэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн чиг хандлагатай байна.

Оффист хөрөнгө оруулахын давуу тал

  1. Хөрөнгө оруулалтын дундаж өгөөж жилийн 13-15% байна. Одоогоор УБ хотод оффисын талбайн 1 сарын түрээсийн үнэ хотын төвийн А зэрэглэлийн оффисын хувьд 1м.кв нь 45-70мянга, хотын төвийн В зэрэглэл 30-45мянга, хотын зах руу 20-30,0 мянган төгрөг байна.
  2. Түрээсийн үнэ инфляцийг даган өсөн нэмэгддэг.
  3. Сар бүр түрээсийн орлогын өгөөж хүртэх боломжтой.
  4. Түргэн борлогдох чадвартай. Заримдаа банкны хадгаламжаас ч илүү түргэн борлогдох чадвартай байдаг. Ихэнх хадгаламжууд хугацаанаас нь өмнө эргүүлэн авах тохиодолд хүү авах боломжгүй юмуу торгуультай байдаг. Харин орон сууц, оффисын талбай нь жижиг хэмжээтэй байх тусмаа илүү түргэн борлогддог.
  5. Эрсдэлгүй, найдвартай байдаг. Бодит, биет хөрөнгө бөгөөд хуулиар хамгаалагдсан өмч учир өвлөгдөх шинж чанартай, шаардлагатай үед барьцаа хөрөнгө болж чаддаг, санхүүгийн үзүүлэлтийг нэмэгдүүлдэг зэрэг давуу талтай.
  6. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн урт хугацаанд байнгын өсөн нэмэгдэж байдаг учир инфляцийн хамгийн сайн хамгаалалт болдог.
 

Ямар оффис худалдан авах хэрэгтэй вэ?

  1. Бизнесийн дүүрэгт байршилтай байх нь хамгийн чухал. Худалдаа үйлчилгээний барилгууд нь хэрэглэгчидтэйгээ ойрхоноос гадна  өрсөлдөгчидтэйгээ ойрхон худалдааны гудмыг дагах нь хамгийн чухал байдагтай адил оффисын хувьд  хотын төвийн CBD буюу бизнесийн төвлөрөл бүхий байршилтай байх нь чухал байдаг. Ингэснээр бизнесийн хамтрагч түншүүдтэйгээ ойртох, хүний нөөц бүрдүүлэлтэд эерэгээр нөлөөлөх, бизнесийн цаг хугацаа, урсгал зардлыг хэмнэх, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой байдаг.
  2. Оффисын өрөөний шийдэл дотор нь ажиллах хүмүүсийн тав тухыг хангасан, орчин үеийн тохижилттой байх хэрэгтэй. Үүнд барилгын гадна экстерьер, авто зогсоолоос эхлээд доторх эйр кондишн, цайны булан, цонхны хэмжээ, шалны чанар, лифтны хүрэлцээ, дотор нь байрлах үйлчилгээний газрууд зэрэг олон зүйл хамаардаг.
  3. Хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээтэй барилга сонгох хэрэгтэй. Ингэснээр таны хөрөнгийг таны өмнөөс арчилж хамгаалах, үнэ цэнийг нь хадгалах, өнгө үзэмжтэй байлгах нөхцөл бүрддэг. Хөрөнгийн менежмент гэдэг нь хуучны нэрлэж заншсанаар СӨХ-ийн үйлчилгээ бөгөөд илүү өргөн цар хүрээтэй орчин үеийн барилгуудад нэвтэрч буй үйлчилгээ юм. Үүнд байгууламжийн аюулгүй байдлыг хангах, ресепшн, харуул хамгаалалт, камержуулалт хяналт, барилгын гадна болон дотор талын нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, доторх байгууллагуудыг мэдээллээр хангах, өмчлөгчийг түрээслэгчтэй холбох, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт үйлчилгээнүүд хамаардаг.
  4. Дотор нь байрлах хөрш байгууллагуудын нэр хүнд, зах зээлд эзлэх байр суурь нь тухайн барилгынхаа үнэ цэнэд нөлөөлдөг.
  5. Тухайн оффисын төслийн үнэ, төлбөрийн нөхцөл нь худалдан авах, хөрөнгө оруулах боломж бололцоог олгохуйц бодит байх хэрэгтэй.
 

“UB Tower Plusоффисыг сонгох 5 шалтгаан.

  1. Үнийн хувьд ижилхэн бизнес төвд байршилтай, А зэрэглэлийн оффисуудтай харьцуулахад 30%-аар бага үнээр худалдаалагдаж байна.
  2. Банкны урт хугацаатай /10 жил/ хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр худалдан авах боломжтой.
  3. Шинээр ашиглалтад орж байгаа, олон улсын стандартыг хангасан орчин үеийн шийдэлтэй.
  4. Өмчлөгч буюу owner байгууллагууд төвлөрсөн учир чанартай, нэр хүндтэй бизнесийн байгууллагуудтай хөршлөх боломжтой.
  5. ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээтэй учир цаашид тогтвортой хариуцах эзэнтэй байснаар барилга эрсдэлгүй, аюулгүй, өнгө үзэмжтэй, арчилгаа тордолгоо сайтай байснаар таны хөрөнгө урт хугацаанд үнэ цэнээ хадгалах боломжтой.

“UB Tower Plusоффисын борлуулалтын албатай холбогдох контакт:

 
 
 
 

Эцэст нь тэмдэглэхэд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал байгалын болон нийгмийн, улс төрийн зэрэг давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан урьдчилан таашгүй байдлаар өөрчлөгдөж байгаа энэ цаг үед хөрөнгө оруулалтаа зөв сонгож, хуулийн зохицуулалттай, эрсдэлгүй найдвартай, бодит зүйлд хөрөнгө оруулахыг уриалж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.