Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Ойрын хугацаанд 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг тодрууллаа.

Тэрбээр “Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 2-5 нас бол цэцэрлэгийн буюу сургуулийн өмнөх боловролын нас.

Гэвч энэ хичээлийн жилд яагаад зөвхөн 4, 5 настнуудыг цэцэрлэгт хамруулсан бэ гэвэл коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан.

Өнөөдрийн байдлаар 2-3 настнуудын 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. УОК-оос эрсдэлийн үнэлгээ хийгээд, нааштай дүгнэлт гарах юм бол удахгүй, магадгүй арваннэгдүгээр сарын 1-нээс 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулна.

Улсын хэмжээнд хоёр настай 42 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагддаг юм билээ. Харин хавар хүртэл 10 орчим мянга нь цэцэрлэгээ таслахгүй явдаг. 30 мянга орчим нь алга болчихдог. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нд цэцэрлэгт бүртгүүлсэн хоёр настнуудын 3/4 нь цэцэрлэгтээ явдаггүй. Энэ нь томуугийн өвчлөл, хүйтний улиралтай холбоотой байдаг.

Гэвч 2-5 насыг сургуулийн өмнөх боловсролын нас гэж хуульчилсан болохоор эрсдэлийн үнэлгээ хийгээд 2, 3 настнуудыг ойрын хугацаанд цэцэрлэгт хамруулна” гэлээ.