Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

PIZZA HUT брэндийн хамт олон GLOBAL CHAMPIONSHIP 2021 тэмцээний Favourite cheer team төрөлд тэргүүн байр эзэллээ...

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

PIZZA HUT брэндийн GLOBAL CHAMPIONSHIP буюу Дэлхийн шилдгийг шалгаруулах тэмцээн нь виртуал хэлбэрээр 10 сарын 18-нд зохион байгуулагдаж тив тивээс шалгарсан шилдэг 8 орон өрсөлдөж  ‘Дэлхийн шилдэг’-ээ тодруулаад байна. Тус тэмцээн нь анх удаа Глобал даяар зохион байгуулагдаж байгаа бөгөөд PIZZA HUT-н баг, хамт олон FAVOURITE CHEER AWARD буюу ‘’Шилдэг хөгжөөн дэмжигч’’-ийн төрөлд тэргүүн байр эзэллээ. Өнгөрсөн 7 сард Ази тивийн шилдгийг шалгаруулах CHAMPS CHALLENGE фестивалийн үеэр Монголын PIZZA HUT-н баг Азидаа тэргүүлж дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ авсан билээ.

Тус шалгаруулалтад Монгол орныхоо түүх, соёлыг пицца хийх чанар стандарттайгаа холбож сонирхолтой үзүүлбэр бэлтгэн харуулсан нь  бусад орноос ялгарч түрүүлэх гол онцлог болсон юм. Мөн тив тивийн шилдгүүдтэй “Амтат пиццаг бэлтгэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчийн гарт хүргэх хүртэлх үйл явцыг стандартын дагуу хурдтай, өнгө үзэмжтэй, амттай бэлтгэн гаргах ур чадвар”-ын төрлүүдэд амжилттай өрсөлдлөө.  

 

Дэлхийн брэндийг эх орондоо нутагшуулж, Дэлхийн амтыг Монгол түмэндээ хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй PIZZA HUT брэндийн хамт олонд халуун баяр хүргэж, амжилт хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.