Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

О.Отгонтөгс: Ард түмний нэрийг бариад жагсаад байхаар нийгмээ өөрчлөх гэсэн залуус жинхнээсээ жагсъя гэхэд очих хүнгүй болох нь

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэн О.Отгонтөгс жагсаал цуглааны талаар баримт дэлгэхээр мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Ард түмний төлөө хэмээн хүмүүс жагсаал хийж байна. Гэхдээ үнэхээр ард түмний төлөө юу, ашиг сонирхлын төлөө юу гэдгийг мэдэхгүй. Ингэж ард түмний нэрийг бариад жагсаад байхаар нийгмээ өөрчлөх гэсэн залуус жинхнээсээ жагсъя гэхэд очих хүнгүй болохоор байна. 

Гавьяат жүжигчин С.Жавхлан Сангийн сайдаас "Хамаг Монгол" гэдэг тоглолт хиймээр байна гээд дөрвөн тэрбум төгрөг нэхсэн талаар төрийн албаныхан ярьж байна. Хэрвээ би худлаа хүн гүтгэсэн байвал хариуцлага хүлээх болно гэдгээ албан ёсоор мэдэгдье" гэлээ.

Мөн хуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол хэн нэг албан тушаалтныг өөр хүнээр солилоо гээд байдал дээрдэхгүйг мөн онцлон дурдав.

Иргэн О.Отгонтөгс "Хуулийн хариуцлагыг чангатгаж, өөрчлөх ёстой. Хуулиа өөрчилбөл хэн нэг тэмцэгчээс илүү шударга шүүх шийдээд өгөх болно. Өөрчилнө гэдэг нь жагсаал цуглаан хавтгайрах, шантаажлах гэсэн үг огт биш юм. Хуулиа өөрчилбөл хариуцлагатай том албан тушаалд мэдлэг боловсролгүй хүн суухгүй. Энэ л хамгийн том ялгаа нь.

Одоо мөрдөгдөж буй хуульд зааснаар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан бол 40 сая төгрөгөөр торгодог. Хохирлын хэмжээ заагаагүй тул хэн дуртай нь төрийн албанд очоод хэдэн ч төгрөг идсэн бай 40 сая төгрөгөөр торгуулаад л гардаг" гэсэн юм.