Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нэмэлт тунг хийлгэсэн иргэдийн тоо хүн амын 11.4%-д хүрчээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 халдварын эсрэг вакцины нэмэлт тунг хийлгэсэн хүний тоо өнөөдрийн байдлаар 370,589 болжээ.

Энэ нь өнгөрсөн хоногоос 3,406-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

(Аравдугаар сарын 18, 19-ний өдрийн дархлаажуулалтын мэдээллийг харьцуулан үзэх боломжтой)

Монгол Улс коронавирусийн эсрэг вакцинаар зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулж буй.

Одоогоор вакцины нэгдүгээр тунд 2,253,925 хүн хамрагдсан нь хүн амын 69.3 хувь, хоёр дахь тунд 2,136,376 хүн хамрагдсан нь 65.7 хувийг тус тус эзэлж байна.

 

Харин нэмэлт тун буюу гурав дахь тунг хийлгэсэн хүний тоо хүн амын 11.4 хувьд хүрчээ.

Дархлаа сэргээх тунгийн вакциныг хийлгэснээр дархлаагаа сэргээх, халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх давуу талуудтай гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаа.

Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж байна.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршлийг ЭНДЭЭС харах боломжтой.