Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад зарим өөрчлөлт оруулна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан уг хуулийн төслүүдийг танилцууллаа. 

Тэрбээр "Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийг 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байна. Энэ нь 2022 онд манай улсын эдийн засгийн өсөлтийг 0.4 пунктээр нэмэгдүүлэхээр байгаагийн зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар сэргээж, дунд хугацаанд өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн төсөв санхүүгийн шинэчлэлийн бодлогын багц арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуульд заасан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг өөрчлөх нөлөөлөлтэй байна.

Эдгээр хуультай хамт Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг боловсруулж өргөн мэдүүлсэн бөгөөд дараах зохицуулалтыг тусгасан.

Алсын хараа 2050, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хуримтлалтай хүүхэд арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан.

Хуримтлалтай хүүхэд хөтөлбөрийг Ирээдүйн өв санд төвлөрөх тухайн жилийн орлогыг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа.

Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад зарим өөрчлөлт оруулахаар тус хуульд тусгасан" гэдгийг хэлэв.