Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” хурал зохион байгуулна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд 

09:00 цагт Төсвийн байнгын хороо хуралдана.

10:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

11:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:30 цагт иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаануудын талаар баримт дэлгэнэ.

Аялал жуулчлалын хөгжлийн төвд

12:00 цагт  Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн “Аюулгүй аяллын шошго”-ын шаардлагыг хангасан “Нью жуулчин турс” ХХК компанид батламж гардуулах ёслол болно. 

Нийслэлийн иргэний танхимд

14:00 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” онол практикийн бага хурал зохион байгуулна.

ГХЯ-ны “Зөвшилцөл танхим”-д

14:00 цагт Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын харилцаа 100 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон манай улсын нэртэй эрдэмтэн, доктор профессорууд, холбогдох байгууллагын төлөөллүүд оролцоно.