Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний есөн сард манай улсын 214,900 иргэн гадаадад зорчжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын хилээр энэ оны эхний есөн сард 488.6 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 574.7 мянгаар буюу 54.1%-аар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Эхний есөн сарын байдлаар 249.4 мянган зорчигч манай улсын хилээр оржээ. Тодруулбал,

  • 22.4 хувь нь Гашуунсухайт,
  • 19 хувь нь Замын-Yүд,
  • 14.9 хувь нь Шивээхүрэн,
  • 7.4 хувь нь Буянт-Ухаа,
  • 4.6 хувь нь Алтанбулаг,
  • 31.7 хувь нь бусад боомтоор нэвтэрсэн аж. 

Улсын хилээр орсон зорчигчдын 221.9 мянга буюу 89 % нь Монгол Улсын иргэн байсан бол 27.4 мянга буюу 11% нь гадаад улсын иргэн байв. 

Хүснэгт. Монгол Улсын хилээр орсон зорчигчид, боомтоор, дүнд эзлэх хувиар, жилийн бүрийн эхний есөн сарын байдлаар

 

Сүүлийн гурван сараар харвал:

  • Долдугаар сард Монгол Улсын 4,415 иргэн тусгай үүргийн нислэгээр, 140 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар,
  • Наймдугаар сард Монгол Улсын 4,081 иргэн тусгай үүргийн нислэгээр, 198 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар,
  • Есдүгээр сард Монгол Улсын 2,968 иргэн тусгай үүргийн нислэгээр, 169 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар тус тус иржээ.

Улсын хилээр эхний есөн сард гадаадын 27.4 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 33.1 мянгаар буюу 54.7%-аар буурсан гэдгийг ҮСХ-ноос онцлов.  Тэдний 83.2 хувь нь 30 хүртэл хоног, 2.8 хувь нь 30-аас 90 хүртэл хоног, 14 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар иржээ. 

Хилээр орсон гадаадын зорчигчдын 4.7 (17.3%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор, харин 22.7 (82.7%) мянга нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн аж. 

Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 30.7 мянгаар буюу 57.5%-аар буурсан байна. Өмнөх оны мөн үеэс,

  • БНХАУ-ын жуулчид 7,795 (65.5%),
  • ОХУ-ынх 17,493 (65.7%),
  • БНСУ 4,016 (79.6%),
  • Канад Улсынх 84 (53.8%) хүнээр тус тус буурчээ. 

Хилээр орсон гадаадын зорчигчдын хамгийн их буюу 38.2 хувийг ОХУ-ын иргэд эзэлж байгаа бол хамгийн бага буюу 2.2 хувийг Казахстан улсын иргэд эзэлж байна. 

Манай улсын 214.9 (давхардсан тоогоор) мянган иргэн энэ эхний есөн сард гадаадад зорчжээ. 

  • 89.9 (41.8%) мянга нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 153.5 (63.1%) мянгаар,
  • 125 (58.2%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 83.8 (40.1%) мянгаар тус тус буурчээ. 

Гадаадад зорчсон Монгол Улсын иргэд, улсаар, жил бүрийн эхний есөн сараар 

 

Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 200.8 (93.5%) мянга нь эрэгтэйчүүд, 14.1 (6.5%) мянга нь эмэгтэйчүүд, 2.5 мянга (1.2%) нь хүүхэд байна. Тэдний

  • 204.3 (95.1%) мянга нь 30 хүртэл хоног,
  • 1.2 мянга (0.6%) нь 30-аас 90 хүртэл хоног,
  • 9.4 (4.3%) мянга нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар явсан байна.