Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком корпораци Дархан хотод хэрэглэгчийн мэдээллийн төвөө нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Дархан хотын түүхт 60 жилийн ойн баярт энэ өдөр Мобиком Корпораци орон нутаг дахь анхны Хэрэглэгчийн мэдээллийн төвөө Дархан хотод нээлээ. Тус төвийн нээлтэд Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Хэрэглэгчийн Үйлчилгээний газрын Захирал Б.Эрдэнэ-Очир, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Жавхлан, Дархан –Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний дарга С.Энхболд, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Дархан –Уул аймгийн Боловсрол соёл урлагийн дарга С.Галбадрах, Дархан –Уул аймгийн Тамгын газрын мэдээлэл технологийн  албаны дарга Х.Соёл-Эрдэнэ нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

 
 
 

Хэрэглэгчийн мэдээллийн төв нь газар зүйн ялгаатай байршилд чанар стандартын өндөр түвшний жишиг үйлчилгээг Монгол улсын өнцөг булан бүрд байгаа хэрэглэгч, харилцагч, хамтрагч болон гэрээт борлуулагчдадаа хүргэх бөгөөд бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний лавлагаа өгч, үйлчилгээ олгохоос гадна  санал хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэн ажиллах юм.

 

Энэхүү төв ашиглалтад орсноор Дархан хотод шинээр 27 ажлын байр бий болохоос гадна тусгай хэрэгцээт 2 иргэнийг ажлын байраар хангаж, Улаанбаатар хотын мэдээллийн төвийн цалин, урамшууллын системтэй адил нөхцөлөөр цалинжих боломжийг олгожээ. Харин нийгмийн хариуцлагын хүрээнд оюутан залуусыг дэмжиж, хичээлийн хажуугаар ажиллах таатай нөхцөл бүрдүүлсэн байна.

 
 

Та 2222 дугаарт залгаж Дарханд байрлах Хэрэглэгчийн мэдээллийн нэгдсэн төвөөр үйлчлүүлээрэй.

Ташрамд сонирхуулахад Мобикомын анхны орон нутгийн салбар болох Дархан хотын салбар, энэ жил 25 жилийн ойгоо угтаж байна. Байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл Дархан хотын, ололт амжилт, хөгжлийн түүхийнх нь нэгээхэн хэсэг байсаар ирсэн энэхүү салбар өдгөө 21 ажилтантай, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээний жишиг стандартыг нэвтрүүлсэн, үлгэр жишээ салбар болон өргөжжээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.