Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 халдвараар эмнэлэгт хэвтэж буй 18,804 хүний талаас илүү хувь нь хүнд хэлбэрийн оноштой байна

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 78,407 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 59,603 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 18,804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Өнгөрсөн хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 29-өөр буурсан бол гэрийн ажиглалтад нэмж 3,750 хүн шилжжээ.

(Аравдугаар сарын 17, 18-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг харьцуулан харах боломжтой)

Одоогоор эмнэлэгт хэвтэж буй иргэдийн талаас илүү хувь нь буюу 9,413 иргэний биеийн байдал хүндэвтэрээс маш хүнд байгаа бол 9,391 хүн хөнгөн хэлбэрийн оноштой байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой-9,391
  • Хүндэвтэр оноштой-6,823
  • Хүнд оноштой -2,193
  • Маш хүнд оноштой -397 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 3,610 нь хүүхэд бол 1,393 нь жирэмсэн эмэгтэй байна.

Коронавируст халдварын улмаас эмнэлгийн орны их байгаа тул Эрүүл мэндийн сайдын тушаалаар ор зохицуулалтын баг байгуулагдан ажиллаж байгаа.

Ингэснээр эмнэлгүүд өөрсдөө COVID-19-ийн хэвтэн эмчлүүлэгчдээ авдаг байдлыг болиулж, ор зохицуулалтын баг хэвтэх хүмүүсийн биеийн байдлыг үнэлэн эмнэлэгүүд рүү илгээх болсон.

Тус багаар дамжаагүй иргэдийг эмнэлэг дураараа авч хэвтүүлбэл эрүүл мэндийн даатгал нь тухайн эмнэлэгт олгогдохгүй байхаар зохицуулаад байгаа юм.