• 6 сарын 25, Бямба
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ахуйн гал түймрийн улмаас хоёр хүн угаартаж, 13 настай охин түлэгдсэн байсныг эмнэлэгт хүргэжээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, өчигдөр 23:50 цагийн орчимд Баянзүрх дүүрэгт орших дунд Дарь-Эхийн нэгэн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага Онцгшой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход тус гудамжинд 5х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж иргэд өөрсдөө унтраасан байв.

Гэвч гал түймэрт 44 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй нар угаартаж, 13 настай охины хоёр гар, хоёр хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Зөвлөмж
  •  Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
  •   Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
  •   Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,
  • Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,
  •  Аж ахуйн, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
  • Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг зөвлөж байна.